What is Franchise Business?

ФРАНЧАЙЗ ГЭЖ ЮУ ВЭ — ЯАГААД ТАНЫ ДАРААГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Хэрэв та шинэ бизнес эхлүүлэх эсвэл хөрөнгөө өсгөх найдвартай боломжийг хайж байгаа бол — үл хөдлөх хөрөнгийн франчайз таны сонголт  байж чадна.

2025 оны байдлаар дэлхий даяар бизнес эрхлэгчид уламжлалт гарааны бизнесийн оронд франчайз бизнесийн загварыг сонгох хандлага эрс нэмэгдэж байна. Яагаад гэвэл:

  • 📉 Стартап бизнесийн 90% нь эхний 5 жилийн дотор дампуурдаг бол франчайз бизнесийн амжилтын хувь 2–3 дахин өндөр байдаг. Туршигдсан бизнес модель, брэндийн хүч, тасралтгүй дэмжлэгтэйгээр эрсдэл буурдаг.

  • 📈 Франчайз эзэмшигчид дунджаар 2–3 жилийн дотор хөрөнгө оруулалтын өгөөж (ROI)-ийг нөхөж чаддаг. Үүгээр зогсохгүй:

  • Return on Intelligence — Та бэлэн мэдлэг, сургалт, технологи авч бизнесээ илүү ухаалаг удирдана.

  • Return on Involvement — Та зөвхөн хөрөнгө оруулж зогсохгүй, бизнесийн өсөлтөд өөрөө оролцож, томоохон хүрээллийн хүчээр тасралтгүй үнэ цэнийг бий болгоно.

 

Франчайз гэдэг нь аль хэдийн амжилттай хэрэгжиж, брэнд нь танигдсан бизнесийн загварыг эзэмшигчээс нь тодорхой төлбөрийн үндсэн дээр худалдан авч, өөрийн бие даасан бизнес болгон хөгжүүлэх боломжийг хэлнэ.